Monday, 2024-06-24, 4:05 PM
..::[Game World]™::..
Холбогдсон Guest | Эрх мэдэл "Guests"Тавтай морил Guest | RSS
Эхлэл | Та яг одоо -нд байна| Миний бүртгэл | Бүртгүүлэх | Log out | Нэвтрэх
Зэс
Дуу хөгжим [9]
Music
Мэдээ мэдээлэл [13]
News
Программ хангамж [26]
Programm
Зөвөлгөө [13]
Tutorial
Тоглоом [72]
Games
Counter-strike [21]
Counter strike
Бусад [13]
Other
Wallpaper [0]
wallpaper

Цаг

Mp3

Статистик.

Нийт онлайн байгаа хүмүүс: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0

Санал өгөх.
Та wow тоглох хэр дуртай бэ?
Total of answers: 70

Hэвтрэх хэсэг.

Main » 2009 » December » 2 » Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу
9:46 AM
Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу

Манай улсад сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр ч хэрэгжиж байсан. Нөгөө талаар идэх талхгүй байхад Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэлээ энэ тэр гэж буруутгасан хандлага ч байдаг. Идэх талхгүй байхад нь компьютерийн хөтөлбөр ярьсан хүн яагаад буруутах ёстой гэж? Харин ч хүмүүс улам улам ихээр компьютер худалдан аваад ажилдаа, гэртээ, сургууль дээрээ хэрэглээд гартаа оруулаад эхлэх юм бол идэх талх зэргийн асуудал бол их амархан шийдэгдэх боломжтой юм. Ингээд үндсэн асуудалдаа орьё. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж байна. Компьютерийг гэртээ хэрэглэхээр болон үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт зориулж худалдан авах өрхийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэглээний энэхүү өсөлттэй холбоотойгоор авсан компьютерээ хэрхэн зөв хэрэглэх вэ, гэсэн асуудал тулгамдаад ирлээ.
Энд л өнөөх вирусийн тухай ярихгүй бол болохгүй болж ирээд байгаа юм. Вирус гээч энэ гайхлын тухай их сонин ойлголт авсан хүмүүс бидний дунд их байна аа. Антивирусийн програмтай байхад яахаараа компьютер минь вирустчихдэг юм бэ, гэж хэлдэг хүмүүс байна. Эсвэл хамгийн сайн антивирусийн програм суулгаад өгөөрэй. Чухам тэгвэл л нэг вирустлээ гэсэн үг аманд нь дахин орохгүй юм аятай ярьдаг, ийм ойлголттой явдаг хүмүүс байна. Өөр нэг төрлийн хүмүүс бас байна. Гаднаас компьютертээ флаш диск болон CD диск (манайхны заримынх нь хэлдгээр бөөрөнхий диск – гурвалжин диск гэж өнөө хэр гараагүй л байгаа юм даа) оруулах үедээ нөгөө дискнийхээ дүрс дээр хулганыхаа курсорыг аваачиж баруун товчлуурыг идэвхтэй нь аргагүй дарж байгаад Scan With… Antivirus гэсэн сонголтыг хийж уншуулаад вирусийг нь илрүүлж гарах газаргүй болтол нь намнаж байгаа харагддаг. Гаднаас дискийг оруулахдаа ингэж вирусийн програмаараа шалгаж уншуулж байх ёстой юм шүү дээ, гэж ихээхэн учир мэдэх хүний царайгаар зарим нь номлоно. Уг нь бол зарчим нь тийм л дээ. Гэхдээ бодит амьдрал дээр бол арай өөр зарчим үйлчлээд байдаг юм. Энэ тухай л өгүүлэх гэсэн юм. Нэгэнт вирустчихсэн компьютерийг антивирусийн программаар нь Full Scan хийлгээд "пөөх, тэр харж байна уу, энэ компьютерт 581 вирус байна шүү дээ, ийм байхад наад "амьтан” чинь яаж олигтой ажиллах вэ, аргагүй шүү дээ, хөөрхий” гэх мэтээр уулга алдана. Харж байна уу, одоо Delete хийгээд орхие. Унтраагаад асаахад бүх юм сайхан болно, гэж хэлдэг. Энэ худлаа. Нэгэнт дотогш ороод өөрийгөө хувилаад байр сууриа олоод бэхэжчихсэн вирусийг вирусийн эсрэг програмаар нь яаж ч уншуулж, Full Scan хийлгээд устгаж намнаж орхих нь үгүй. Баахан скан хийлгэнэ, баахан вирус илрүүлж хульхи буулгана. Худлаа нэг устгасан, карантилсан бичиг харуулна. Маргааш нь асаахад нөгөө л уддаг гацдаг нь хэвээрээ. Нөгөө муухай вирусууд нь цаанаа бол арзайчихаад л байж байдаг. Ихэнх тохиолдолд ийм. Үүнийг хүмүүс мэддэггүй. Миний компьютер вирустчихлээ, хамгийн сайн антивирусийн програм өгөөтөх. Түүнийг л авч байгаад муусайн вируснуудыг хядаад хаячих аятай юм яриад байдаг. Хуучин байсан антивирусийн програм нь муу эд байна, гэсэн лут дүгнэлтийг тэд хийдэг. Шинээр авч байгаа тэр хамгийн сайн антивирусийн програм л бүх вирусийг таньж илрүүлж дарж сөнөөгөөд хаячих юм шиг, хуучин байсан вирусуудыг аваад шидэлчих юм шиг ойлгодог. Энэ ойлголт бас үнэн байдалтай нийцэхгүй.
Бүх зүйл тийм ч хялбар биш боловч...
Бүх зүйл бодоод байгаа шиг тийм ч хялбар биш. Тийм биш болох нь ч практик хэрэглээн дээр харагддаг. Зарим тохиолдолд вирустсэн компьютерт шинээр өөр антивирусийн програм суулгах гэхэд суудаггүй. Инсталл хийх процессыг нөгөө гайхал вируснууд тасалдуулдаг, компьютерийг шууд унтраадаг. Өөрийг нь намнах гэж байгаа этгээдийг ямар вирус Тавтай морилно уу, гээд л суулгуулж байх вэ дээ, гэсэн логик л энэ үед бодогддог. Бас зарим хүмүүс мөнгийг нь төлөөд худалдан авсан лицензтэй антивирусийн програм л компьютерийг вирусээс сайн хамгаална, гэж эндүү боддог. Лицензтэй, илүү үнэтэй антивирусийн програмыг худалдаалдаг компаниуд ч ингэж өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүсийг хүслийг нь дагуулж, хийгүй тонгордог тал бий. Бидний санал болгож буй програм илүү үнэтэй болохоор таны компьютерийг вирусээс найдвартай хамгаална, ширхэг вирус ч нэвтэрч чадахгүй аятай юмыг тэд хэлдэг. Үнэтэй юм чанартай байдаг, гэсэн үг бол тэдний уриа. Гадуур үнэгүй тараагдаж байгаа, та бүхний нэг нэгэндээ 2000 төгрөгөөр хуулж бичиж өгөөд байгаа антивирусийн програмууд бол вирусээс хамгаалж чадахгүй, гэж тэд вирусийг яг алган дээрээ тавиад харж байгаа юм шиг итгэлтэй нь аргагүй сурталчилдаг. Аль нь зөв бэ? Энэ олон салаа замын хаагуур нь явах вэ, гэдэг дуу шиг болж байгаа биз? Компьютерийг шинээр худалдан авсан гэнэн томоогүй хэрэглэгч нар, эсвэл зүгээр л ажилдаа ашигладаг, өөр илүү зүйлийг нь бага мэдэх хүмүүс байдаг. Энэхүү зөвлөмж ийм хүмүүст туслах зорилготой. Вирус гэдэг гайхалд олон дахин дамшиглуулахгүй байя гэвэл та үүнийг уншаарай. Юуны түрүүнд вирус гэж юу вэ, гэдгийг мэргэжлийн эсвэл онолын талаас нь биш харин энгийн, илүү олон хүнд хялбар ойлгогдох талаас нь авч үзэхийг оролдъё. Мэргэжлийнхэн бол мэдээж компьютерээ өтөнд бариулчихгүй ашиглаад байж чадна шүү дээ. Энэ ойлгомжтой.
Вирус бол програм
Вирусийг захын нэг хүн ч бүтээчихгүй. Компьютерийн програмчлалын талын сайн мэдлэгтэй, энэ талын зүйлсийг үзэж судалсан, мэргэшсэн хүмүүс ихэнх тохиолдолд вирусийг бичиж бүтээдэг. Компьютерийн програм, үйлдлийн систем зэргийн цоорхой сиймхийг олж түүгээр системд нэвтэрч чадах, чадсаныхаа дараа өөрийгөө хувилж олшруулаад хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаад энгийн номхон компьютер хэрэглэгчийг хөөрхөн шоглоод байх чадвартай, тийм хорлонтой програм бол вирус юм. Компьютерийн вирус болон хүний вирус хоёр бараг ижил. Энэ хоёр вирусийг харьцуулж хэлэх юм бол компьютерийн вирусийн тухай ойлголтыг хүмүүс илүү хялбархан авах болно. Хүмүүст халдаж, хүмүүсийг өвчлүүлдэг олон төрлийн вирус байдаг. Ханиад томуугийн вирус, халдварт шарын вирус, сүрьеэгийн вирус, дохын вирус гэх мэтээр олон төрлийн нэртэй тус тусдаа өвчин үүсгэдэг вируснууд байдгийг хүмүүс мэддэг. Жишээ нь, сүрьеэгийн вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн хүнд сүрьеэ нь халдахгүй боловч, халдварт шарын вирус бол халдаж орхино биз дээ.
Тэгвэл компьютерийн вирус үүнтэй яг ижил. Win32, VBS, Trojan, Worm… гэх мэт маш олон янзын вирус байна. Дээр дурдсанчлан антивирусийн програмд бага найд, гэж хэлэх гээд байгаагийн учир бол вируснууд нь ийм олон янз байхаас гадна, эхлээд бүтээгддэгт учир нь байгаа юм. Эхлээд вирус нь гардаг. Гараад энд тэнд хор хохирол учруулна, аягүй бол таны компьютерт байгаа хичнээн мөнгөөр үнэлэгдэхгүй чухал баримтын чинь бодийг хөтөлж орхино, үүний дараа л антивирусийн програм хийдэг компаниуд нөгөө вирусийг нь судалж, анагаах намнах аргыг нь олж шинээр гарах Update-дээ оруулдаг. Тэгэхээр хор нь эхэлж төрөөд ерөндөг нь дараа нь гарч байгаа биз? Хүн бүхэн аминдаа хайртай. Хэн нэг хүнд хамгийн сайн вирусийн хамгаалалттай вакцин хийгээд өгье. Тэгээд таныг халдварт өвчинтэй хүнтэй хамт 7 хоног нэг өрөөнд байлгая, гэж хэлвэл за тэгье, давай гэж хэн ч хэлэхгүй дээ. Тэр вакцин чинь халдварт өвчнөөс намайг хамгаалах ч юм уу, үгүй ч юм уу, би яаж мэдэх юм бэ? Би тийм халдварт өвчинтэй хүнтэй хамт нэг өрөөнд 7 хонож чадахгүй ээ, гэж хэлнэ. Зөв. Аминдаа хайргүй хэн байх вэ? Тэгвэл компьютер яг үүнтэй ижил. Компьютерт антивирусийн програм суулгачихвал л вирусээс баттай хамгаалагдана, гэж хүмүүс буруу ойлгоод байна. Тэгээд вирусийн хамгаалалттай байхад яагаад миний компьютерт вирус орчихов, гэж учиргүй гайхна. Уг нь өөрийг нь халдварт өвчинтэй хүнтай хамт байлгая, гэхэд үгүй, гэж хэлдэгтэйгээ адилхан л хандлагыг компьютер дээрээ гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгээд би яах юм бэ, компьютерээ яаж вирустуулэхгүй байх вэ, гэсэн асуулт эндээс урган гарна.
Яаж хамгаалах вэ?
Компьютерийг вирусээс хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт гэж байхгүй. Энэ хорвоогийн олон ухаантай толгойнууд энэ асуудлыг өнөө хэр нь шийдвэрлэчих шийдлийг олж чадаагүй байна. Гэхдээ вируст арай бага өртөх зарим нэг энгийн аргууд байна.
  • Найдвартай хамгаалахгүй ч гэсэн таны компьютерт антивирусийн програм заавал суугдсан байх ёстой. Тэгвэл хамгийн энгийн хийцтэй, захын нэг муу өт хорхой хүртэл компьютерт чинь орж, таныг дарлаж дэвжээ нүдүүлээд байхгүй болно. Мэдээж шинээр гарсан айхтар вирусийг бол танихгүй байх магадлалтай болохыг дээр дурдсан.
  • Онцын шаардлагатай биш бол компьютертээ гаднаас элдэв төрлийн флаш диск, мемори карт, CD, DVD диск зэргийг битгий хий. Ганц дуу, нэг жижигхэн тоглоом харагдсан ч флаш дискэндээ хийлгээд авдаг хүмүүс бий. Гэтэл түүнтэй чинь хамт нөгөө гайхал вирус таны компьютер руу морилоод ороод ирдэг тохиолдол их. Үүнийг л тэвччих. Ганц тоглоомноос болоод 10.000 төгрөг төлж компьютерээ дахин форматлуулж байх хэрэгтэй гэж үү? Тийм их илүүдээ гарсан мөнгө хүн бүхэнд байгаа гэж үү? Мэдээж мөнгө ихтэй хүнд бол энэ хамаагүй л дээ. Төлөх мөнгө нь байгаа бол та компьютерээ хэд ч вирустуулж, хэд ч дахин форматлуулж болно оо.
  • Гэрийнхээ компьютер дээр хийсэн ажил, файл зэргийг флаш дискээрээ гадагшаа зөөж хэвлүүлэх хэрэгцээ их гардаг. Хүн бүр гэртээ принтертэй болох болоогүй цаг. Ийм хэрэгцээ гарсан үед зөвхөн тэр хэвлүүлэх файлаа л ганцааранг нь флаш дискэндээ хуул. Тэгээд гадагшаа принтертэй газарт очиж хэвлүүлсний дараа компьютертээ эргүүлж хийхдээ флашаа битгий нээ. Autoplay горимоор шууд нээгдэх тохиолдол бий. Тэгвэл хаа. Хаасныхаа дараа шууд форматалж орхи.
  • Вирус бол гэнэт гарч ирээд гай тарьчихдаг эд биш. Вирус таны компьютерт гаднаас л орно. Тиймээс гаднаас л вирустэй байж болзошгүй элдэв төрлийн дискүүд хийхгүй бол таны компьютер огт вирустэхгүй. Хүн ч гэсэн халдварт өвчинтэй хүнтэй л харьцахгүй бол, ойр байгаагүй бол халдварт өвчнөөр өвчилдөггүй биз дээ.
  • Мундаг сайн антивирусийн програм суулгачихаад, түүндээ хамгийн сүүлийн үеийн Update хийгээд байвал подхийгээд явчихна, гэж ойлгож огт болохгүй.
  • Хамгийн мундаг нь гэсэн болгоныг компьютертээ суулгах гээд байх хэрэггүй. Бас хамгийн үнэтэй антивирусийн програмыг суулгачихвал миний компьютерт вирус орохгүй, гэж битгий ойлго. Хамгийн үнэтэй нь ч, хамгийн хямд нь ч байсан ялгаагүй, өөрийнхөө танихгүй вирусийг бол илрүүлж чадахгүй, илрүүлж чадахгүй юм чинь, компьютерт оруулж орхих нь мэдээж. Компьютер маань вирустээд ер болохгүй юм. Хамгийн үнэтэй антивирусийн програм худалдан авдаг юм билүү, гэсэн хүн таардаг. Миний өгөх зөвлөмж бол хэрэггүй л гэж хэлэх байна. Дагах эсэх нь таны мэдэх хэрэг.
  • Компьютер чинь нэгэнт вирустсэн бол вирусийн эсрэг програмаараа уншуулаад, full scan хийлгээд үзүүлэх тусаар бага. Энэ тохиолдолд хамгийн сайн арга бол С дискээ дахин форматалж, Windows үйлдлийн системээ дахин шинээр суулгах явдал.
  • Хэрэгтэй хэрэггүй програм, тоглоом гээд харсан үзсэн болгоноо Setup хийж компьютертээ суулгаад байх хэрэггүй. Учрыг нь сайн мэдэхгүй програм, тоглоомыг битгий суулга. Өөрийнхөө хэрэглэдэг, ашигладаг гол гол програм, тоглоомыг л компьютертээ суулгаж ашиглах нь хамгийн зөв арга.
  • Дээр дурдсанчлан вирус нь олон янз, төрөлтэй байдаг. Ихэвчлэн Windows үйлдлийн систем рүү, энэхүү үйлдлийн системийн System 32 хэсэг рүү дайралтаа хийж, тэндээ идээшин суурьших гээд байдаг. Зарим вирус Word-ын .doc өргөтгөлтэй файлыг, зарим вирус зургийн .jpeg өргөтгөлтэй файлыг устгахаар бүтээгдсэн байдаг. Иймээс та офиссын ажилтан бол, Word дээр их хэмжээний, чухал хэрэгцээтэй бичиг баримт бэлддэг бол, гэр бүлийнхээ дурсгалтай мөчүүдийг буулгасан дахин давтагдашгүй ховор зургуудыг компьютертээ хадгалдаг бол тэдгээр чухал зүйлсээ CD диск дээр хуулж бичиж аваад хадгалж байгаарай. Тэгвэл вирусийн болзошгүй довтолгооны үед хохирол гарз багатай гарна. Учир нь таны компьютерт ямар вирус ороод, юуг нь яаж сүйтгэхийг бурхан ч хэлж мэдэхгүй шүү дээ…
Category: Зөвөлгөө | Views: 1198 | Added by: wA11e^ | Rating: 0.0/0
Total comments: 1
1 $$$PrO.Mn!!!  
0
XAXA MeDeJ aW!!dOO

Name *:
Email *:
Code *:
Үзүүлэлт.
IP Tsahim.net Topsites List MonBloggers | Mongolian Top Blogs ЧИНГИС ТОП САЙТУУДЫН ЖАГСААЛТ stats counter

Хэн хаанаас.
хүн онлайн байна Улс Орнуудаас counter

Цаг бол алт.

Block title

Banner

АдмиH ба архив

Powered by ucoz.Сайтын хөгжүүлэгчээр GaIDeN ажилла ©2024-2010